Монголд Ширээний Теннисний Спорт үүсч хөгжсөн товч түүх

 

онцлох үйл явдалууд

  • 1955 оны дундуур Монгол улсад ширээний теннисний спортыг анх С.Чойвон багш Хятад улсад албан ажлаар явах үеэр оруулж ирсэн байна
  • 1957 онд улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болж  Сэрээтэр, Нансал нар түрүүлж байв.
  • 1959 онд Монголын ширээний теннисний Үндэсний холбоо байгуулагдав.
  • 1960 онд анхны хамтарсан бэлтгэл, нөхөрсөг уулзалт тоглолтыг БНАСАУ-ын багтай УБ хотод хийв.
  • 1960 онд СнЗ тогтоолоор Монгол улсын анхны шигшээ баг 7 тамирчны бүрэлдхүүнтэй байгуулагдав.
  • 1960 онд анхны өндөр зэрэглэлтэй Хятад дасгалжуулагч Жан Ю Нин ирж 1 жил ажиллав.
  • 1961 оны 4 сард ДАШ 26 дах удаагийн тэмцээнд Бээжинд анх удаа Монголын шигшээ баг оролцов.
  • 1961 онд Бээжин хотод болсон ДАШТ-ний үеэр ОУШТхолбоонд гишүүнээр элсэв.
  • 1961 оны МБАТ анхдугаар спартакиадад 10 жилийн сургуулийн сурагч, 15 настай залуу тамирчин Б.Амарсанаа, 16 настай Д.Алимаа нар түрүүлэв.
  • 1966 онд Камбожид Азийн анхдугаар тоглолтонд Бямбажав, Томбуу нарын хос шагналт 4 байрт оров
  • 1993 онд анхны хувийн эзэмшлийн Мон-Сол клубыг Д.Санжмятав, Солонгосын Кен Ен Сун нар 10 жилийн 96 сургууль дээр байгуулав.
  • 2005 оны 09 сард МШТХ-ны ерөнхийлөгч О.Чулуунбат ширээний теннисний анхны бүрэн тоноглогдсон 9 ширээтэй заал “ОЧ”  клубыг байгуулав
  • 2006 оноос МШТХ ширээний теннисчдын Шинэ жилийн цэнгүүнийг жил бүр тэмдэглэж эхлэв.
  • 2008 онд Азийн Оюутны анхдугаар аварга шалгаруулах тэмцээнийг УБ хотод амжилттай  зохион байгуулаж 12 улсын баг оролцов.
  • 2007, 2008, 2009 онуудад ОУШТХ-ноос дасгалжуулагчдын мэргэжил дээшлүүлэх сургалтыг, 2011 онд эмэгтэй тамирчдын цугларалтыг УБ хотод амжилттай зохион байгуулав.
  • 2009 онд МШТХ байгуулагдсаны түүхт 50 жилийн ойг үе үеийн ширээний теннисчид ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэв.
  • 2009 онд С.Галбадрах, Т.Энхтөр, Л.Алтантулга, Б.Батхишиг нар анхны ОУХМ болов.
  • 2010 онд Ж.Болд, Т.Бат-Эрдэнэ, А.Мэндбаяр, Б.Давааням, Э.Мөнхбилэг нар анхны ОУ-ын шүүгчийн эрхээ авав.
  • 2010 онд ОУ-ын шүүгч Э.Мөнхбилэг ДАШТ болон бусад ОУ-ын А зэрэглэлийн тэмцээнүүдийг амжилттай шүүж оны шилдэг шүүгчээр шалгаран МҮОХ-ын Бөртө Чоно шагналын эзэн болов.
  • 2011 онд с/м Т.Батзориг Ази – Номхон далайн улсуудын аварга шалгаруулах анхны Пара тэмцээнд ОУ шүүгч Т.Бат-Эрдэний хамт амжилттай оролцов.
  • Шигшээ багийн тамирчид 1961, 1973, 1991, 1995, 1997, 1999, 2000, 2001, 2005-2013 онуудад ДАШТ-нүүдэд амжилттай оролцов.
  • 2012 онд Германы Дортмунд хотод болсон Багийн ДАШТ-нд манай эр баг Е хэсэгт 34-н баг тоглосноос 8 хожиж 0 хожигдож хэсэгтээ 1-р байр эзэлж Алтан медаль авав.
  • 2008, 2012 оны МБАТ-ны 12, 13 ИХ Наадмыг хамгийн амжилттай зохион байгуулсан спортын холбоогоор шалгарч Биеийн Тамир Спортын Газрын өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнагдав.
  • 2012 оны МБАТ-ны 13 ИХ НААДАМД хөдөө, орон нутгаас буюу Баянхонгор аймгаас тоглосон дэд мастер Б.Эрдэнэсувд гайхам амжилт гарган нэг бүрчилсэн төрөлд түрүүлж, МБАТ-ны 13-р Их Наадмын нийт 18 төрлийн спортын шилдэгийн шилдэг ЭМ тамирчнаар шалгарч өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнагдаж СПОРТЫН мастер цолны болзол хангасан бол, СБД-ийн залуу тоглогч 16-н настай А.Анх-Эрдэнэ шилдэг мастеруудыг ээлж дараалан хожин дэд аварга болж бас нэгэн бахдам амжилтыг үзүүллээ.
  • 2012 оны 7-р сарын 01 – 15 өдрүүдэд ОХУ-ын Саха хотод болсон Азийн Хүүхдийн V Наадамд Б.Мэргэн дасгалжуулагч манай өсвөрийн 2 эр, 2 эм тамирчид оролцож 3 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж нийт 11 улсаас багийн дүнгээр 1-р байр эзэлж бахдам амжилт гаргалаа.
  • 2009, 2013 онуудад МШТХ нь спортын 62 холбооноос үйл ажиллагаагаараа шалгарч шилдэгийн шилдэг холбоо болж БӨРТӨ ЧОНО шагналын эзэн болов.
  • ДАШТ-нүүдийг 2011 онд манай ОУ шүүгч Э.Мөнхбилэг, 2012 онд Т.Бат-Эрдэнэ, 2013 онд А.Мэндбаяр, 2014 онд Э.Мөнхбилэг нар амжилттай шүүн явуулсан. Мөн 2010 оны Хүүхдийн Анхдугаар Олимп, 2011 оны Дэлхийн Цомын тэмцээнийг залуу шүүгч Э.Мөнхбилэг амжиллтай шүүн явуулсан.
  • 2013.09.01 онд Үндэсний шигшээ баг байгуулсан. 6 эр, 6 эм, 3 дасгалжуулагч 2014.05.01 хүртэл байрлуулж, хооллож, өдрийн 8-10 цагийн бэлтгэл хийлээ.

Улсын анхны шигшээ баг

МШТС-ны анхны, орон тооны тамирчид бүхий улсын шигшээ багийг Сн3-ийн тогтоолоор 1960 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр МБТСУХ-ны дэргэд байгуулсан.

Улсын шигшээ багийн анхны дасгалжуулагч: С. Чойвон

Гадаадаас урьж ажиллуулсан анхны мэргэжилтэн: Жан Ю Нин

Улсын шигшээ багийн гишүүд нь:

  • Дэндэвийн Санжмятав
  • Цэндсүрэн
  • Бат-Очирын Амарсанаа
  • Цэдэндашийн Томбуу
  • Батсүхийн Наран
  • Гунгаагийн Нансал
  • Дэндэвийн Алимаа

МШТХ – ны Удирдлага  1959 – 2014

ЕрөнхийлөгчE/н/б/даргаон
С.ЧойвонД.Баньдхүү1959 – 1960
С.ЧойвонД.Санжмятав1960 – 1968
ЧимиддоржД.Санжмятав1968 – 1970
ДамдинД.Санжмятав1970 – 1975
БалбарД.Санжмятав1975 – 1984
ЦэрэндоржШ.Бямбажав1984 – 1990
ГанбатТ.Болд1990 – 1992
ЯлалтТ.Болд1992-1995
О.ЧулуунбатД.Санжмятав1995 – 1997
Ч.ЭнэбишА.Энхтуул1997-1999
Р.АмарсайханБ.Дэлгэрбүян1999-2004
О.ЧулуунбатБ Дэлгэрбүян2004 – 2006
О.ЧулуунбатС.Галбадрах2006-2007
О.ЧулуунбатЧ.Амарсанаа2007 – 2014
О.ЧулуунбатС.Галбадрах2014 – оос
10 хүн ерөнхийлөгч8 хүн  е / н / б / дарга 

МУ-ын шигшээ баг ДАШТ-д

ОнХаанаБүрэлдэхүүн
1961Бээжин, Хятад
1973Сараево, Югослав
1991Чиба, ЯпонДарга н.Болд, Т.Болд, дасгалжуулагч: Д.Санжмятав, тамирчид: Г.Жаргалсайхан, Ч.Амарсанаа, С.Галбадрах
1995Тянжин, ХятадДарга:       дасгалжуулагч: Д.Санжмятав, тамирчид: С.Галбадрах, Б.Андхүү, н.Ган-Эрдэнэ
1997Манчистер, АнглиДарга: н.Энхтуул, дасгалжуулагч: О.Цэдэнбалжир, Ж.Болд, Гантуяа, тамирчид эр С.Галбадрах, Д.Отгонбаяр, Х.Эрдэнэбаяр эм: н.Мөнхцэцэг, О.Бадамцоо, н.Лхагвамаа
1999Эйндховэн, ГолландДарга: н.Амарсайхан, дасгалжуулагч: Ч.Амарсанаа, тамирчид: Б.Баярмагнай, н.Нацагдорж
2000Куала-Лампур, МалайзДарга: Ч.Амарсанаа, дасгалжуулагч: Пак, тамирчид: эр С.Галбадрах, н.Нацагдорж, н.Зүчи, н.Амгалан, эм: н.Наранцацрал ….
2001Осака, ЯпонДарга: Ч.Амарсанаа, н.Болд, дасгалжуулагч: О.Цэдэнбалжир, Гантуяа, тамирчид эр: С.Галбадрах, Т.Энхтөр, Я.Бэгз, Б.Баярмагнай н.Зүчи эм: н.Лхагвасүрэн ….
2003Парис, Франц
2005Шанхай, Хятад
2006Бремен, Герман
2007Загреб, Хорват
2008Гуанжао, ХятадДарга: Ч.Амарсанаа, А.Мэндбаяр дасгалжуулагч:С.Галбадрах, тамирчид эр: Т.Энхтөр, с/м Л.Алтантулга, д/м З.Төрболд, д/м О.Энхсайхан, д/м Б.Баатарсүрэн тамирчид эр  Б.Батхишиг, д/м  Д.Эрдэнэсувд, д/м Номин-Эрдэнэ, д/м

Л.Энхжин

2009Ёкохама, ЯпонДарга: Ч.Амарсанаа, Л.Болор-Эрдэнэ дасгалжуулагч: Т.Энхтөр тамирчид эр: Л.Алтантулга, эм: Б.Батхишиг, Ч.Номин-Эрдэнэ, Х.Цэндмаа
2010Москва, ОХУДарга: Л.Болор-Эрдэнэ, дасгалжуулагч: Ч.Амарсанаа, тамирчид эр: Т.Энхтөр, Л.Алтантулга, Т.Төрболд, эм: Б.Батхишиг, Б.Энхжин, Ч.Номин-Эрдэнэ
2011Роттердам, ГолландДарга: С.Сурахбаяр, Ч.Амарсанаа, шүүгч: Э.Мөнхбилэг, дасгалжуулагч: С.Галбадрах, Б.Цэрэнтогтох тамирчид эр: Б.Баярмагнай, Б.Анар, Л.Баярмагнай, Б.Цэрэнтогтох тамирчид эм: Б.Батхишиг, М.Баярмаа, Ч.Номин-Эрдэнэ, С.Мишээл
2012Дортмунд, ГерманДарга: А.Мэндбаяр, Г.Даваасүрэн, Ч.Амарсанаа, шүүгч: Т.Бат-Эрдэнэ, дасгалжуулагч: С.Галбадрах, Б.Цэрэнтогтох тамирчид эр: Л.Алтантулга / ОУХМ /, Э.Лхагвасүрэн с/м, Б.Баатарсүрэн д/м, Б.Билэгт д/м, Ё.Батдэлгэр тамирчид эм: Б.Батхишиг / ОУХМ /,Б.Эрдэнэсувд с/м, А.Анх-Эрдэнэ д/м,Б.Энхжин
2013Парис, ФранцДарга: Ц.Гантулга, Ч.Амарсанаа, Б.Бат-Эрдэнэ шүүгч: А.Мэндбаяр дасгалжуулагч: С.Галбадрах, Т.Энхтөр, Д.Энхбаатар тамирчид эр: Л.Алтантулга / ОУХМ /, Э.Лхагвасүрэн с/м, Я.Бэгз с/м, Б.Мөнх-Оргил д/м тамирчид эм: Б.Батхишиг / ОУХМ /,Б.Энхжин с/м, М.Дэлгэрмаа
2014Токио, ЯпонДарга: А.Мэндбаяр, Н.Чинбаатар, Ч.Амарсанаа, шүүгч: Э.Мөнхбилэг, дасгалжуулагч: Т.Энхтөр, С.Галбадрах, н.Мэргэн тамирчид эр: Э.Лхагвасүрэн / ОУХМ /, Б.Билэгт с/м, Б.Баатарсүрэн д/м, Т.Чинзориг д/м тамирчид эм: : Б.Батхишиг / ОУХМ /,Б.Энхжин с/м, М.Дэлгэрмаа д/м, Б.Должинзуу д/м, Г.Индра
НИЙТ 19