Монголын Ширээний Теннисний Холбооны Танилцуулга

Монгол улсад ширээний теннис спорт анх 1955 он танилцуулагдаж гараагаа эхлэсэн түүхтэй. Энэ цагаас хойш ширээний теннис спорт маш хурдацтай хөгжиж дийлэнх албан байгууллагууд, сургуулиуд, барилга байгууламжууд өөрсдийн гэсэн ширээний теннисний танхимтай болж, байгууллага, салбар, нэгж бүр жил бүр аваргаа шалгаруулан өрсөлддөг, чөлөөт цагаараа сонирхон тоглодог олон мянган Монголчуудын хайртай спортын нэг болжээ. Өдгөө Улаанбаатар хотын дүүргүүдэд 19, орон нутагт 34 мэргэжлийн клуб үйл ажиллагаагаа явуулж байна.

Монголын Ширээний Теннисний Холбоо нь ITTF, Butterfly, бусад орны ширээний теннисний холбоод, МҮОХ, нийслэл, дүүрэг, аймгуудын БТСГ, албан байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Жил бүр насанд хүрэгчид, өсвөрийн, ахмадын УАШТ, Үндэсний лигийн тэмцээн, Холбооны цомын аварга шалгаруулах тэмцээн, дүүрэг, клубүүдийн нэрэмжит тэмцээн, зэрэг дотоодын 30 орчим тэмцээн уралдаан, олон улсад ДАШТ, ААШТ, Азийн хотуудын аварга шалгаруулах тэмцээн зэрэг 10-15 орчим олон улсын тэмцээнд тогтмол амжилттай оролцож байна.

Бидний амжилт жилээс жилд өсөн нэмэгдэж 2016 оны байдлаар Монгол улс дэлхийн 191 улсаас 68 дугаар байрт, шилдэг тамирчид 337 байрт эрэмблэгдэж байна.

Биднийг үргэлж дэмжин хамтран ажилладаг МҮОХ, БТСГ, дүүргүүдийн БТСХ, ивээн тэтгэгч, хамтран ажилладаг байгууллагууд, гишүүд, багш дасгалжуулагчид, тамирчид, ширээний теннис сонирхогчиддоо талархал илэрхийлье.

МШТХ-ны албан ёсны Facebook Хуудас

МШТХ-ны албан ёсны Facebook Бүлгэм (хаалттай бүлгэм)