International Table Tennis Federation

Олон Улсын Ширээний Теннисний Холбоо 

   

Гарын авлага

ОУШТХолбоо нь 1926 онд байгуулагдсан, 205 гишүүн улстай, дэлхийн ширээний теннисний хөгжлийн бодлого, чиглэлийг боловсруулдаг байгууллага юм.

ОУШТХолбоо нь жил бүр дэлхийн өнцөг бүрээс ирсэн 800 гаруй тамирчдыг хамарсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, мөн тэр дүйцийн өөр 4 тэмцээнийг зохион байгуулдаг.

ОУШТХолбооны гол үүрэг нь  ширээний теннисийг янз бүрийн түвшинд тоглож буй дэлхийн 140 гаран сая тоглогчдыг өөр  хооронд нь холбох, ширээний теннисний спортын шугамаар олох орлого ашгийг нэмэгдүүлэхэд оршино.

Ширээний теннисний спорт  нь 1988 оноос Олимпийн наадмын зуны тоглолтонд орох болсон.

Гарчиг

  1. Ширээний теннисний дүрэм
  2. Олон улсын тэмцээний дүрэм, зааврууд
  3. Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дүрэм, зааврууд
  4. Сэргээшийн эсрэг журам

Энэхүү дүрмийн эх хувийг англи хэлнээ, мөн ОУШТХ-ны талаар холбогдох мэдээлэлийг http://www.ittf.com хаягаар авч болно.

1. Ширээний теннисний дүрэм, тодорхойлолтууд

1.1 Ширээ

1.1.1 Ширээний хавтангийн дээш харсан тал буюу тоглолт явах  гадаргууг тавцан гэнэ. Тавцан нь тэгш өнцөгт хэлбэртэй, урт нь 2,74 метр, өргөн нь 1,525 метр, шалнаас дээш тавцангийн дээд ирмэг хүрэх нийт өндөр нь 76 см.

1.1.2 Ширээний тавцан өөгүй, толигор байна.

1.1.3 Ширээний тавцанд стандартын бөмбөгийг 30 см өндрөөс буулгахад эргэж ойх ойлтын өндөр нь 23 см-ээс багагүй байвал зохино. Тавцанг хийх материалын сонголт чөлөөтэй, хатуу хязгаарлал тогтоогоогүй.

1.1.4 Ширээний тавцангийн өнгө нь нэгэн жигд, гэрэл эргэж ойхгүй бараан өнгийн дэвсгэртэй, гадна талын нийт урт, өргөний ирмэгийг 2 см өргөн тэгш цагаан зураасаар эмжсэн байна.

1.1.3 Ширээний тавцангийн голоор тор татах ба уг тор нь ширээний нийт уртыг адил тэнцүү хоёр хэсэгт хуваасан байна.

1.1.4 Хос тоглолт явагдах ширээний тавцанг уртааш  чанх голоор нь адил тэнцүү хоёр хэсэгт хувааж 3мм өргөн цагаан шугам татах ба уг шугамын байрлал нь хоёр хажуугийн эмжээр цагаан зураастай паралель шугаманд байна.

2.2 Тор, торны багц

2.2.1 Тор, торны багцад: тор, тороо тогтоох хажуугийн хоёр багана, хажуугийн хоёр баганыг ширээнд зоох  бэхэлгээнүүд багтна.

2.2.2 Торыг утсаар хийсэн байх ба хажуугийн хоёр баганы хооронд татаж  тогтооно.

2.2.3 Торны нийт өндөр нь тавцангийн гадаргаас дээш 15,25 см  байна.

2.2.4 Торны хормой нь уртааш ширээний тавцантай аль болох зайгүй нийлсэн байвал зохино.

2.3 Бөмбөг

2.3.1 Бөмбөг  өөгүй бөөрөнхий, диаметр нь 40 мм байна.

2.3.2 Бөмбөгний жин: 2,7 грамм байна.

2.3.3 Бөмбөгийг целлюлоид буюу түүнтэй адил төстэй хуванцар эдээр хийсэн байх ба өнгө нь цагаан, шар мөн цайвар байж болно.

2.3.4 Цохиур

2.3.5 Цохиурын хэлбэр, дүрс, жин чөлөөтэй, бөмбөг буух хэсэг нь тэгш хавтгай, уян бус хатуу байвал зохино.

2.3.6 Цохиурын модны нийт зузааны 85%-иас доошгүй хэсэг нь байгалийн мод байх ба цохиурын модны зузааныг бүрдүүлж буй цавуулаг бүхий ялтас нь нүүрс, шил, шахмал цаасыг өтгөрүүлсэн эд байж болно. Ялтасны нийт зузаан нь  цохиурын модны нийт зузааны 7,5 хувь буюу 0.35 мм-ээс илүүгүй байна.

2.3.7 Бөмбөг цохих цохиурын 2 талд жигд улавч резин дэвсэж дээрээс нь өнгөн резинийг давхарлаж наасан байна. Өнгөн резиний арзгар талыг гадагш, эс бөгөөс дотогш харуулж наасан байна. Өнгөн резиний нийт зузаан нь 2 мм-с илүүгүй, улавч ба өнгөн резиний нийт зузаан нь 4мм-с илүүгүй байвал зохино.

2.3.8 Ердийн зөөлөн ултай арзгар резинийг байгалийн гаралтай, эс бөгөөс  нийлэг non-cellular эдээр хийж 10 см.кв-аас багагүй 30 см.кв-аас илүүгүй гадаргууд жигд наасан байвал зохино.

2.3.9 Ердийн зөөлөн ултай резиний арзгар хэсгийн дотогш чиглэсэн зузаан нь 2 мм-ээс илүүгүй байвал зохино.

2.3.10 Цохиурын ирмэгийг сунадаг эдээр бүрж болно. Гэхдээ бүрээс нь цохиур модны зузааны хэмжээнээс илүүгүй байна. Цохиурын бариул иш, түүний ойр орчмыг ямар нэгэн эдээр бүрж, эс бөгөөс огт бүрэхгүй байж болно.

2.3.11 Бөмбөг цохих цохиурын модны давхарга, бүрсэн эдийн давхаргууд нэгэн жигд үргэлжилсэн, жигд хэмийн зузаантай байна.

2.3.12 Цохиурын хоёр талд наасан, бөмбөгтэй харьцах 2 резин нэг ижил өнгөтэй байхыг зөвшөөрөхгүй, нэг нь улаан, нөгөө нь хар байна.

2.3.13 Тоглогчид нь тоглолт эхлэхийн өмнө, мөн тоглолтын явцад ямар нэгэн шалтгаанаар цохиураа сольж өөрчилсөн бол эсрэг талын тоглогч болон шүүгчид тэр тухай мэдэгдэж цохиураа биечлэн үзүүлж, шалгуулах шаардлагатай.

2.5 Тодорхойлолт, оноосон нэрс

2.5.1 Rally – давуулсан бөмбөг тоглолтонд орж тоглолт эхэлснээс алдах хүртэл үргэлжлэх мөч

2.5.2 Let – тоглолтонд байгаа бөмбөгийг зогсоох

2.5.3 Point – оноо

2.5.4 Racket hand – цохиур барьсан гар

2.5.5 Free hand – цохиур бариагүй гар

2.5.6 Strike – цохиур барьсан гарын бугуйнаас урагших хэсгээр бөмбөг цохих

2.5.7 Obstructs – нэг талаас давуулсан бөмбөг нөгөө талын тавцанд буухаас өмнө тосч авч байгаа тоглогч бөмбөгөнд цохиур, хувцас зэрэг ямар нэгэн зүйлээр урьдчилж хүрсэн тохиолдол

2.5.7 Server – бөмбөг тоглолтонд оруулагч, давуулагч

2.5.8 Receiver – давуулсан бөмбөг тосч авагч, тосогч

2.5.9 Umpire – тоглолт хянах шүүгч, ширээний шүүгч

2.5.10 Assisitant umpire – туслах шүүгч, тоологч шүүгч

2.5.11 End line – ширээний 2 талын тавцангийн төгсгөлийн цагаан шугам

2.6 Давуулалт

2.6.1 Давуулалт нь тоглогчийн цохиур бариагүй гарын дэлгэсэн алган дээр бөмбөг байрласан байх мөчөөс эхэлнэ.

2.6.2 Давуулагч нь бөмбөгөнд ямар ч эргэлт оруулахгүйгээр 16см-ээс доошгүй өндөрт чанх дээш  шидэж давуулалт хийнэ. Дээш шидсэн бөмбөг цохиурт хүрэхээс өмнө өөр ямар нэгэн зүйлд хүрэх ёсгүй.

2.6.3 Давуулж байгаа бөмбөг эхлээд давуулагч талын тавцанд бууж цааш ойн тор давж эсрэг талын тавцанд бууна. Харин хос тоглолтод давуулсан бөмбөг эхлээд давуулагч талын баруун хагаст бууж цааш ойн тор давж эсрэг талын мөн баруун хагаст буух ёстой.

2.6.4 Давуулагч давуулах бөмбөгөө байрлуулсан гар нь ширээний  уртын хязгаар цагаан шугамнаас гадагш, өргөөш хоёр хажуугийн хязгаар шугамнаас дотогш, тавцангийн өндрийн түвшингээс доошгүй, өөрийн болон хос тоглогчийн гар, хувцасаар халхлагдаагүй, өрсөлдөгч талын тоглогчид ил тод харагдахуйц байрлалд байна.

2.6.5 Давуулагчийн цохиур бариагүй сул гар нь давуулахаар дээш шидсэн бөмбөг цохиур хоёр учрах мөчийг халхлахгүйц байрлалд байвал зохино.

2.6.6 Давуулагчийн давуулж буй бөмбөг нь зөвшөөрөгдсөн дүрмийн дагуу шүүгч болон туслах шүүгчид ил тод харагдаж байх ёстой.

2.6.7 Давуулагчийн давуулалт дүрмийн дагуу болсон гэдэгт шүүгч эргэлзэж байгаа тохиолдолд тоглолтыг зогсоож давуулагчид сануулга өгч давуулалтыг давтан гүйцэтгүүлнэ.

2.6.8 Давтан гүйцэтгэсэн давуулалт дүрмийн шаардлага хангаагүй гэж шүүгч үзвэл тоглолтыг дахин зогсоож өрсөлдөгч талд нэг оноо өгнө.

2.6.9 Давуулагч дүрмийн шаардлагыг санаатай зөрчиж давуулалт хийсэн тохиолдолд шүүгч сануулга өгөхгүйгээр өрсөлдөгч талд нэг оноо өгч болно.

2.6.10  Дүрмийн бус давуулалтын тухай энэхүү заалт хөгжлийн бэрхшээлтэй тамирчдад үл хамаарна.

2.7 Давуулалтыг тосч авах, буцаах

2.6.11 Давуулалтыг тосч авах буюу давж ирсэн бөмбөгийг торны дээгүүр цэвэрхэн, тор шүргүүлж, торны хажуугаар тойруулж, доороос нь өргөн авч эсрэг талын  тоглолтын тавцанд буцааж буулгах үйлдэл

2.8 Тоглолтын дэс дараалал

2.8.1 Ганцаарчилсан тоглолт гэдэг нь нэг талын давуулалтаар эхлэж давж ирсэн бөмбөгийг нөгөө тал тосон авч буцааснаар үргэлжилнэ.

2.8.2 Хос тоглолт гэдэг  нь нэг талын давуулсан бөмбөгийг нөгөө талын тоглогчид урьдаас тогтоосон ээлж дарааллаар тосон авч тоглолтонд оруулснаар үргэлжилнэ.

2.8.3 Хөгжлийн бэрхшээлтэй, сандал дээр суугаа байрлалтай тоглож буй хос тоглогчид ч мөн нэгэн адил давуулагч давуулалт хийж давж ирсэн бөмбөгийг нь тосч авагч  хүлээн авч буцааснаар үргэлжилнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хос тоглогчид нь дараалал харгалзахгүйгээр хэн боломжтой нэг нь бөмбөг тосч авна. Гэхдээ ширээг уртааш хуваасан төвийн цагаан шугамнаас хажуу тийш хальж хамтран тоглогчийн хэсэгт нэвтрэн орохыг хориглоно. Эл хоригийг зөрчсөн тохиолдолд өрсөлдөгч талд нэг оноо өгнө.

2.9 Let команд буюу оноо тооцохгүйгээр тоглолт зогсоох тохиолдол

2.9.1 Дараахи тохиолдолд Let команд өгнө:

2.9.2 Давуулалт дүрмийн дагуу болсон хэдий боловч бөмбөг тор давахдаа торонд хүрсэн бол

2.9.2.1 Давуулалт тосч авах тоглогч, хос бэлэн бус байхад давуулалт хийсэн бол

2.9.2.2 Давуулалт, давуулсан бөмбөг тосч авах явц дүрмийн дагуу хийгдсэн  боловч тухайн мөчид тоглолтонд нөлөөлж болох ямар нэгэн саад тотгор тохиолдсон  бол

2.9.2.3 Шүүгч болон туслах шүүгч тоглолтыг зогсоох шаардлагатай гэж үзсэн бол

2.9.3 Хөгжлийн бэрхшээлтэй, сандал дээр суугаа байрлалтай тоглодог тоглогчийн гүйцэтгэсэн давуулалт дүрмийн дагуу хийгдсэн хэдий болов ч дараахи тохиолдолд Let команд өгнө:

2.9.3.1 Давуулсан бөмбөг тор давж эсрэг талын тавцан дээр буугаад торны зүг буцаж зугтах эргэлттэй болсон бол

2.9.3.2 Давуулсан бөмбөг тор давж эсрэг талын тавцан дээр буугаад ширээнээс цааш гарахгүй ширээн дээр олон удаа ойхоор богино хийгдсэн бол

2.9.3.3 Ганцаарчилсан тоглолтонд давуулсан бөмбөг тор давж эсрэг талын тавцанд буугаад цааш ширээний хоёр хажуугийн хязгаар цагаан шугамнаас хальж гадагш  өнцөг гарган зугтахаар хийгдсэн бол

2.9.2 Дараахи тохиолдолд тоглолтыг зогсооно:

2.10.2.1 Давуулалт хийх, тосч авах явцад гарсан алдаа зөрчлийг залруулах зорилгоор

2.10.2.2 Тоглолтыг Expedite system-д шилжүүлэх цаг болсон бол

2.10.2.3 Тоглогч, дасгалжуулагч, зөвлөгчид сануулага өгөх шаардлага гарсан бол

2.10.2.4 Тоглолтын явц, оноонд гадны  хүчин зүйл нөлөөлөх нөхцөл бий болсон бол

2.10 Point буюу Оноо

2.10.1 Тоглолтыг let командаар зогсоогоогүй дараахи бүх тохиолдолд оноо тооцно:

2.10.1.1 Дүрмийн бус давуулалт хийсэн бол өрсөлдөгч талд

2.10.1.2 Тосч авагч  бөмбөгтэй харьцахдаа дүрмийн алдаа гаргасан бол

2.10.1.3 Давуулсан эс бөгөөс тосч авсан бөмбөг эсрэг талын тавцанд буухаас өмнө  торноос бусад  ямар нэгэн зүйлд хүрсэн бол өрсөлдөгч талд

2.10.1.4 Давуулсан бөмбөг эсрэг талын тавцанд буухгүй ширээний хязгаар цагаан шугамыг давж гадагш гарсан бол өрсөлдөгч талд

2.10.1.5 Бөмбөг ширээний тавцан дээр буухаас өмнө тосч авагч бөмбөгөнд урьдчилж хүрсэн бол / obstruct / өрсөлдөгч талд

2.10.1.6 Бөмбөгтэй харьцаж буй тоглогч нэгэн удаагийн үйлдлээр бөмбөгөнд нэгээс илүү тоогоор хүрсэн бол

2.10.1.7 Тоглогч дүрмийн шаардлага хангаагүй зөөлөвч наасан цохиурын хэсгээр бөмбөгтэй харьцсан бол эсрэг талд

2.10.1.8 Тоглогч өөрийн биеэр, эс бөгөөс өмсгөл, барьсан зүйл зэргээр торонд хүрсэн бол өрсөлдөгч талд

2.8.3.1. Тоглогч тоглолтын явцад цохиур бариагүй  сул гараар ширээний тавцанд хүрсэн бол өрсөлдөгч талд

2.8.3.1 Хос тоглолтонд бөмбөгтэй харьцаж буй  тоглогч бөмбөг авах ээлж дарааллаа зөрчсөн бол

2.8.3.2 Яаралтай гүйцэтгэх – expedite системд заасан журмын дагуу /2.15.2/

2.12 А Матсн буюу тоглолт

2.12.1 Тоглолт  3, 5, 7 гэх  сондгой партиас бүрднэ.

2.13 Давуулалт хийх, авах, тал сонгох журам

2.13.1 Давуулалт хийх, авах эсвэл тал сонгох шийдлийг шодож тогтооно. Шодож давуу эрх авсан тал нь эхлэж давуулах эс бөгөөс давуулах эрхээ эсрэг талд шилжүүлэх, мөн тоглох талаа сонгох эрхтэй.

2.13.2 Шодож давуу эрх авсан тал нь эхний сонголт хийсэн бол  дараагийн сонголтыг нөгөө тал нь хийнэ.

2.13.3 Давуулалтын дарааллын хувьд тоглолтын тоо 10 хүртэл, эс бөгөөс тоглолт expedite системд шилжих хүртэл талууд хоёр хоёроор ээлжилж давуулна. Тоглолтын тоо 10 хүрсэн болон expedite системд шилжсэнээр давуулалтыг талууд нэг нэгээр ээлжлэн гүйцэтгэнэ.

2.13.4 Хос тоглолтонд шодож давуу эрх авсан тал нь давуулалт хийх байрлалаа өөр хоорондоо хэлэлцэж тогтооно. Тосч авах тал ч мөн адил. Харин хоёрдахь партиас эхлэн өмнөх партиад давуулж эхэлсэн тоглогч давуулалт тосч, тосч эхэлсэн тоглогч давуулалт хийх жишигээр партиа болгонд тоглогчид байрлалаа өөрчилж тоглоно.

2.13.5 Хос тоглолтонд эхний партиад давуулалт хийж байсан тоглогч дараагийн партианд давуулалт авч, давуулалт тосч байсан нь давуулалт хийх дарааллаар тоглоно.

2.13.6 Ганцаарчилсан болон хос тоглолтонд эхний давуулалтыг хийсэн тоглогч дараагийн партиад эхний давуулалтыг тосч авна. Партийн тоо адил тэнцүү болж эцсийн шийдвэрлэх партиа тоглох тохиолдолд  аль нэг талын оноо 5 болоход өрсөлдөгчид талаа солихын дээр хосоор тоглож буй тохиолдолд нэг багийн хосууд өөр хоорондын байрлалаа өөрчилөх үүрэгтэй..

2.13.7 Ганцаарчилсан  болон хос тоглолтын сүүлчийн шийдвэрлэх партийн онооны тоо 5 болоход өрсөлдөгчид талаа сольж тоглолтоо үргэлжлүүлнэ.

2.14 Давуулах, тосч авах, тал сонгох журам алдагдсан тохиолдол

2.14.1 Бөмбөг тоглолтонд орсон хойно шүүгч давуулах, давсан бөмбөг тосох дараалал алдагдсаныг тогтоосон бол тоглолтыг даруй зогсоож алдааг залруулна.

2.14.2 Бөмбөг тоглолтонд орсон хойно өрсөлдөгчид тоглолтын талаа солиогүйг шүүгч тогтоосон бол тоглолтыг даруй зогсоож алдааг залруулна.

2.14.3 Харин оноо авч өгсний дараа давуулах, тосч авах, тал сонгох дараалал алдагдсаныг тогтоосон бол оноог хэвээр тооцож гарсан алдааг залруулна.

2.15 The Expedite / түргэвчлэх / system 

2.15.1 Хоер талын өрсөлдөгчийн партийн онооны харьцаа 9 хүрээгүй байхад дүрмэнд заасан тоглолтын цаг (10 минут) дууссан бол, эс бөгөөс тоглож буй хоёр тоглогч тоглолтын цагийг харгалзахгүйгээр хамтын хүсэлт гаргасан бол тоглолтыг түргэвчилэх системд шилжүүлнэ.

2.15.2 Бөмбөг тоглолтонд байхад тоглолтын цаг дууссан бол шүүгч тоглолтыг зогсоож түргэвчлэх системийг зарлах ба давуулалтыг хамгийн сүүлд давуулалт хийсэн тал давтан гүйцэтгэнэ.

2.15.3 Бөмбөг тоглолтонд ороогүй байхад тоглолтын цаг дууссан бол шүүгч түргэвчлэх системийг зарлаж давуулалтыг хамгийн сүүлд давуулсан тоглогч гүйцэтгэнэ.

2.15.4 Түргэвчилэх системээр тоглох тохиолдолд давуулалтыг талууд нэг нэгээр ээлжилж гүйцэтгэнэ. Давуулалтыг тосч эхэлсэн тоглогч 13 дахь бөмбөгөө амжилттай буцаасан бол шүүгч тухайн тоглогчид нэг оноо өгнө.

2.15.5 Түргэвчилэх системд шилжсэн тоглолтыг партийн тоог харгалзахгүйгээр дуусан дуустал  хэвээр үргэлжлүүлнэ.

3 Олон улсын тэмцээний дүрэм, зааврууд

3.1 Дүрэм зааврын хэм хэмжээ

3.1.1 Тэмцээний төрөл

3.1.1.1   An International competition      –              Олон улсын тэмцээн Нэгээс дээш  тооны Үндэсний холбоодын төлөөлөгч  оролцоно.

3.1.1.1   An International match                  –              Олон улсын уулзалт тэмцээн Үндэсний 2 холбооны баг тамирчид оролцоно.

3.1.1.2   An open tournament                     –              Нээлттэй тэмцээн Үндэсний холбоод өөрсдийн хүслээр чөлөөтэй оролцоно.

3.1.1.3   A restricted tournament                               –              Хязгаарлалтай тэмцээн Нас болон жич тогтоосон  ангиллаар оролцох нөхцөлтэй тэмцээн

3.1.1.4   An invitation tournament             –              Урилгаар оролцох тэмцээн Зөвхөн нэр зааж урьсан холбоодын баг тамирчид оролцоно.

3.1.2      Дүрэм зааврыг мөрдөх

3.1.2.1   3.1.2.2-т зааснаас бусад тохиолдлоор зохиож буй нээлттэй тэмцээн, Тив, Дэлхий, Олимпийн тоглолтуудад энэхүү дүрмийн 2 хэсгийн заалтуудыг хатуу мөрдөнө.

3.1.2.2   ОУШТХ-с шинээр нэвтрүүлж буй хэрэглэл материал, мөн дүрэм журманд нэмж  оруулахаар боловсруулсан шинэлэг зүйлийг амьдралд турших үүднээс ОУШТХ-ны удирдах зөвлөлийн шийдвэрээр нээлттэй тэмцээн зохион байгуулж байгаа улсад  хэрэглэж  турших хүсэлт тавьж болно.

3.2          Хэрэглэл материал болон тоглолтын талбайд тавих шаардлага

3.2.1      Баталгаажуулсан хэрэглэл материал

3.2.1.1   Хэрэглэл материалын батламжийг ОУШТХ-ны хэрэглэл материалын хороо, түүний удирдах зөвлөл гаргаж баталгаажуулна. Ийнхүү баталгаажуулсан хэрэглэл материал чанарын шаардлага хангахгүй  болох нь ашиглалтын явцад тогтоогдвол батламжийг эгүүлэн цуцлаж болно.

3.2.1.2   ОУ-ын нээлттэй тэмцээн зохион байгуулж байгаа этгээд нь ОУШТХ-с баталгаажуулсан ямар фирмийн бөмбөг, тор, ширээ, шалыг уг тэмцээнд хэрэглэх тухайгаа  нээлттэй тэмцээний  урьдчилсан зааварт  зайлшгүй тусгасан байна.

3.2.1.3   Тэмцээнд барьж тоглох  цохиурын резин нь ОУШТХ-с баталгаажуулсан лого, үйлдвэрлэгчийн лого таних тэмдэгтэй байна. /ОУШТХ-с баталгаажуулсан хэрэглэл, материалын жагсаалтыг ОУШТХ-ны website-с үзэж болно/.

3.2.2      Тоглолтын хувцас

3.2.2.1   Тоглолтын хувцас нь: богино ханцуйтай, ханцуйгүй цамц, богино өмд (шорт), бошинз (юбка), оймс, зориулалтын шаахай (кет), бэлтгэлийн хувцас зэргээс бүрднэ. Бэлтгэлийн хувцасыг зөвхөн тэмцээний ерөнхий шүүгчийн шийдвэрээр тоглолтын талбайд өмсөж тоглохыг зөвшөөрнө..

3.2.2.2   Тоглолтын цамц, богино өмд, бошинз зэрэг хувцасны  зах, ханцуйнаас бусад дэвсгэр хэсгийн суурь өнгө нь  тэмцээнд тоглож буй бөмбөгний өнгөтөй  ижил байж болохгүй.

3.2.2.3   Тоглолтын цамцны ард 3.2.5.10-т заасан дагуу тоглогчийн нэр, улс, клубын албан ёсны нэрийг бичнэ. Тоглогчийн нэрийг  цамцны захнаас доош цамцны ард тавих бичгийн эхэнд байрлуулна.

3.2.2.4   Тэмцээн зохион байгуулагч цамцны арын зүүлт гаргаж байгаа бол түүнийг цамцны арын төв хэсэгт байрлуулна. Цамцны ард зүүх дугаарын хэмжээ 600мс2-с томгүй байна.

3.2.2.5   Тоглолтын цамцны энгэрт байрлуулсан тэмдэг, зүүлт чимэглэл нь өрсөлдөгч тоглогчийн хараа хяналтанд саад болохгүй, гялбаж гэрэлтэхгүй байвал зохино.

3.2.2.6   Тоглолтын хувцсанд бичсэн үсэг, дизайн чимэглэлүүд хэн нэгний эсрэг чиглэсэн, сөрөг утга агуулсан байхыг зөвшөөрөхгүй.

3.2.2.7   Тоглолтын хувцастай холбогдсон аливаа асуудлыг тэмцээний ерөнхий шүүгч шийдвэрлэнэ.

3.2.2.8   Дэлхий, Олимпийн аварга шалгаруулах тэмцээнд нэг улсаас оролцож байгаа баг тамирчдын тоглолтын хувцас  зөвхөн нэг фирмийн, ижил өнгөтөй байвал зохино. Гэхдээ оймс, зориулалтын шаахай, тоглолтын хувцасанд байрлуулсан сурталчилгааны материалууд жигд бус байхыг зөвшөөрнө. ОУ-ын тэмцээнд нэг улсаас тоглож буй баг тамирчдын тоглогчдын хувцас нэг фирмийн бус байх тохиолдолд  өнгө нь заавал нэг байхыг шаардна.

3.2.2.9   Эсрэг хоёр тоглогчийн тоглолтын хувцас  үзэгчид ялгахад дөхөм, өнгө нь ижил  бус байвал зохино.

3.2.2.10                Өрсөлдөгч хоёр тоглогчийн тоглолтын хувцас ижил, өнгө нь нэг байх тохиолдолд хоёр тоглогч өөрсдийн санаачлагаар хувцасаа өөрчилөх хүсэлгүй бол хэн нь хувцасаа солихыг шүүгч  шодож тогтооно.

3.2.2.11                ОУ, Тив, Дэлхий, Олимпийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа баг тамирчид нь тухайн холбооноос баталгаажуулсан тоглолтын хувцас, хэрэглэлтэй байвал зохино.

3.2.3      Тоглолтын талбай

3.2.3.1   Тоглолтын талбайн урт нь 14м, өргөн нь 7м, өндөр нь 5м-с багагүй байх ба тойрсон хашлага нэг бүрийн урт нь 1.5м-с уртгүй, өндөр нь 75 см байна.

3.2.3.2   Тоглолтын талбай дахь хэрэглэл материалд: ширээ, тор, шүүгчийн ширээ, сандал, тоо гаргагч, алчуур, бөмбөгний сав, ширээний хэвлэмэл дугаар, резин, шал, хаалтууд, мөн тоглолтын талбайд байрлуулсан тухайн тамирчин, тамирчны улсын нэр багтна.

3.2.3.3   Тоглолтын талбайг тойрсон хашлага нь нэгэн жигд, бараан өнгөтөй байна. Хашлага нь тухайн тоглолтын талбайг тоглолтын бусад хэсэг болон үзэгчдээс тусгаарлах зориулалттай.

3.2.3.4   Дэлхий, Олимпийн аварга шалгаруулах тэмцээн явагдах спорт залны гэрэлтүүлгийн хэмжээ тоглолтын талбайд 1000 lux-с багагүй, бусад хэсэгт 500 lux-с багагүй байна. ОУ-ын чанартай бусад тэмцээн явагдах спорт залны гэрэлтүүлгийн хэмжээ тоглолтын талбайд 600 lux-с багагүй, бусад хэсэгт 400 lux-с багагүй байна.

3.2.3.5   Спорт зааланд байрлуулсан тэмцээн явах ширээнүүдийн гэрэлтүүлэг  бүх ширээнд нэгэн жигд байх бөгөөд бусад хэсэгт  тусах гэрэлтүүлгийн хэмжээ нь тоглолтын талбайнхаас ямагт бага байвал зохино..

3.2.3.6   Тоглолтын талбайг гэрэлтүүлэхээр байрлуулсан гэрлийн тоног төхөөрөмж шалнаас дээш 5м-с намгүй өндөрт байвал зохино.

3.2.3.7   Тоглолтын талбайгаас бусад хэсгийг гэрэлтүүлсэн гэрэл  нь хурц тод, байгалийн гаралтай нарны гэрэл байж үл болно.

3.2.3.8   Тоглолтын талбайн шал нь хурц тод өнгөтэй, гэрэл ойдог, мөн өнгөлгөөгүй тоосго, цемент, чулуун материалаар хийсэн байж  болохгүй. Дэлхийн болон Олимпийн аварга шалгаруулах тэмцээн явагдах тоглолтын талбайн шал нь  мод буюу ОУШТХ-с баталгаажуулсан  резин шал байна.

3.2.4      Цавуу

3.2.4.1   Тоглогч бүр тоглох цохиуртаа резин зөөлөвч наахдаа хүний биеэнд хоргүй,  зориулалтын, баталгаажуулсан  цавуу хэрэглэх үүрэгтэй.

3.2.4.2   ОУ-ын нээлттэй тэмцээнүүд, Өсвөр болон насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Олимпийн тоглолтонд оролцох тамирчдын тоглолтын цохиур, зөөлөвч резиний наалтанд хатуу хяналт тавьдаг. Баталгаажуулаагүй цавуу хэрэглэсэн болох нь шалгалтаар тогтоогдсон тохиолдолд тухайн тамирчныг тэмцээнээс хасч  харъяалагдах улсынх нь  холбоонд  албан ёсоор мэдэгднэ.

3.2.4.3   Уралдаан тэмцээний байранд тэмцээнд оролцогч тамирчид тоглолтын цохиур, зөөлөвч резинээ нааж байх зориулалтаар  хангалттай хэмжээний агааржуулагч бүхий тусгай байр гаргасан байвал зохино. Зориулалтын байрнаас бусад газар цохиур, зөөлөвч резин наахыг хатуу хориглоно.

3.2.5      Хаяг сурталчилгаа

3.2.5.1   Тоглолтын талбайд  зөвхөн 3.2.3.2-т дурьдсан хэрэглэл материал дээр  хаяг, сурталчилгаа байрлуулахыг зөвшөөрнө.

3.2.5.2   Олимпийн тоглолтонд оролцох тамирчид болон шүүгчийн хувцас, хэрэглэл дээр ОУ-ын Олимпийн  Хорооны заавар журмын дагуу  хаяг сурталчилгаа тавихыг зөвшөөрнө.

3.2.5.3   ?????

3.2.5.4   Тоглолтын талбайд байрлах хашлаганы хананд байрлуулсан  бичээс, тэмдгийн  хэмжээ нь 40см-с өндөргүй, цагаан, ягаан зэрэг тод өнгийн бус, хоёроос дээш өнгө хоршоогүй, хашлаганы суурь өнгөнөөс ялимгүй бараан, эс бөгөөс гэгээтэй байхыг зөвшөөрнө.

3.2.5.5   Тоглолтын талбайн шаланд тавих хаяг сурталчилгааны мэдээлэл материалын өнгө нь цагаан, ягаан зэрэг тод өнгийн бус,  шалны суурь өнгөнөөс үл мэдэг бараан эс бөгөөс  гэгээтэй байхыг зөвшөөрнө.

3.2.5.6   Тоглолтын талбайн шаланд 4 хүртэлх тооны хаяг, сурталчилгаа байрлуулахыг зөвшөөрнө. Тэдгээрийн  2-ыг ширээний хоёр  хажууд,  нөгөө 2-ыг ширээний уртын хоёр төгсгөлд байрлуулна. Сурталчилгааны нэг мэдээллийн эзлэх талбайн хэмжээ 2.5м2-ээс илүүгүй байвал зохино. Ширээний 2 хажуугийн сурталчилгаа мэдээллийн тэмдэглэл  хашлаганаас дотогш 1м-с доошгүй зайнд, уртын хоёр төгсгөлд тавих сурталчилгаа мэдээллийн тэмдэглэл  2м-с доошгүй зайнд тус тус байна.

3.2.5.7   Үүний дээр ширээний дээд болон төгсгөл хэсэгт 60см-ийн урттай түр зуурын хаяг, сурталчилгаа байрлуулахыг зөвшөөрөх боловч энэ нь ширээний теннисний хэрэглэл материал үйлдвэрлэдэг фирмийн хаяг, сурталчилгаа байж болохгүй.

3.2.5.8   Ширээний торонд байршуулсан хаяг сурталчилгааны бичээсийн өнгө нь торны үндсэн өнгөнөөс үл мэдэг бараан, эс бөгөөс гэгээтэй, торны нэвт харагдах чанарт нөлөөлөхгүй байвал байна.

3.2.5.9   Шүүгчийн ширээ болон тоглолтын талбайд байрлаж байгаа бусад хэрэглэл материал дээр тавигдах хаяг сурталчилгааны материалын эзлэх талбайн нийт хэмжээ нь 750см2 байна.

3.2.5.10                Тоглолтын хувцасанд байрлуулах хаяг сурталчилгааг дор зааснаар зохицуулна:

3.2.5.10.1             Тоглолтын хувцас үйлдвэрлэгчийн шошго, таних тэмдэг нийт 24см2 талбайд

3.2.5.10.2             Тоглолтын хувцасны энгэрт нийт 6 хүртэл тооны хаяг сурталчилгаа тавьж болох ба тоглолтын хувцасны хажуу, ханцуйн хэсэгт тавих хаяг сурталчилгаа мэдээллийн материалын эзлэх нийт талбайн хэмжээ 600см2 байна. Харин тоглолтын талбайн  өмнөх нүүрэн хэсэгт  4-өөс илүүгүй тооны хаяг сурталчилгаа тавихыг зөвшөөрнө.

3.2.5.10.3             Тоглолтын хувцасны ар нуруунд нийт 2 хүртэлхи тооны хаяг сурталчилгаа байрлуулж болох ба эзлэх талбайн хэмжээ нь 400см2 байна.

3.2.5.10.4             Богино өмд болон бошинзны зөвхөн нүүрэн хэсэгт буюу хажуу хэсэгт тус бүр 2 хүртэлх тооны  хаяг сурталчилгааны материал байрлуулж болох ба эзлэх талбайн хэмжээ нь 120см2 байна.

3.2.5.11                Тоглогчын дугаар бүхий хаяг, зүүлтийн эзлэх талбайн нийт хэмжээ нь 100см2 байна.

3.2.5.12                Шүүгчийн хувцасанд байрлуулах хаяг сурталчилгааны материалын эзлэх нийт талбайн хэмжээ нь 40см2  байна.

3.2.5.13                Тоглогчын өмсгөл, хувцас, хэрэглэлд согтууруулах ундаа, тамхины сурталчилгаа байрлуулахыг хатуу хориглоно.

3.3          Тэмцээний албаны хүмүүс / Match officials /

3.3.1      Ерөнхий шүүгч / Referee /

3.3.1.1   Тэмцээн нэгбүрт ерөнхий шүүгчийг томилно. Тэмцээний ерөнхий шүүгчийн байр байршил баг тамирчидад болон үзэгчдэд  ил тод байна.

3.3.1.2   Ерөнхий шүүгчийн үүрэг:

3.3.1.2.1               Сугалаа зохион байгуулах

3.3.1.2.2               Тоглолтын цагийн хөтөлбөр, ширээний дугаар гаргах

3.3.1.2.3               Ширээн хянагч шүүгч, туслах шүүгчийг томилох

3.3.1.2.4               Тэмцээний өмнө, тоглолтын явцад  шүүгчдэд шуурхай мэдээлэл  өгөх

3.3.1.2.5               Тоглогчдын тэмцээнд оролцох  эрхийг (мандат) шалгах

3.3.1.2.6               Тоглогчдод урьдчилан тооцоогүй гэнэтийн хүчин зүйл үйлчилсэн нөхцөлд тоглолтыг хүлээлгэх, саатуулах эсэхийг шийдвэрлэх

3.3.1.2.7               Тэмцээнд оролцож буй тамирчныг тоглолтын талбайнаас зайлуулах эсэхийг шийдвэрлэх

3.3.1.2.8               Тоглогчдын бие халаалтын хугацааг сунгах шаардлагатай эсэхийг шийдвэрлэх

3.3.1.2.9               Тамирчинд тоглолтын талбайд  бэлтгэлийн хувцастай гарч тоглох зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэх

3.3.1.2.10             ОУШТХ-ны дүрэм, зааварт тусгагдсан  тоглолтын хувцас, цохиурын холбогдолтой асуудлаар гарсан аливаа маргааныг хянан шийдвэрлэх

3.3.1.2.11             Тэмцээний явцад урьдчилан харж тооцоогүй гэнэтийн, санамсаргүй хүчин зүйл тохиолдох нөхцөлд тамирчдыг шилжүүлэн бие халаалт хийлгэх, уралдаан тэмцээнийг үргэлжлүүлэн явуулах байр олох, нөхцлөөр хангах

3.3.1.2.12             Тэмцээний явцад ёс бус авирлаж дүрэм, журам  зөрчсөн тамирчин, багш дасгалжуулагчдад сахилга батын арга хэмжээ авах

3.3.1.3   Тэмцээнийг зохион байгуулах хорооноос ерөнхий шүүгчийн эрх үүрэгт хамаарах зарим ажил үүргийг өөр хэн нэгэнд шилжүүлсэн тохиолдолд тухайн этгээд тэмцээний үеэр байх байр байршилыг баг тамирчид болон үзэгчдэд мэдээллэж ил тод болгоно.

3.3.1.4   Тэмцээн явж буй хугацаанд тэмцээний байранд Ерөнхий шүүгч, түүний орлогч нарын хэн нэг нь заавал байх үүрэгтэй.

3.3.1.5   Тэмцээний ерөнхий шүүгч шаардлагатай гэж үзвэл тэмцээний албаны хүмүүсийг   солих эрхтэй хэдий боловч тэмцээнийг зохион байгуулах хороо асуудлыг хянаад уг этгээдийг солих шаардлагагүй гэсэн шийдвэрийг урьдчилан гаргасан бол зохион байгуулах хорооны шийдвэр хүчинтэй байна.

3.3.1.6   Тэмцээнд оролцож буй тамирчин нь тэмцээн явж буй танхимын босго давсан мөчөөс уг тэмцээнийг дуусах хүртэл хугацаанд  ерөнхий шүүгчийн удирдлагын дор байх үүрэг хүлээнэ.

3.3.2      Шүүгч, туслах шүүгч, цохилт тоологч / Stroke Counter /

3.3.2.1   Тоглолт бүрт шүүгч, туслах шүүгч  томилогдно.

3.3.2.2   Шүүгч, туслах шүүгч хоёр нь ширээний хоёр талд, ширээний торны уртын дагуу нэг шулуунд хоёр биеэ харж сууна.

3.3.2.3   Шүүгч нь дараах үүрэгтэй:

3.3.2.3.1               Тоглогчийн цохиур, хувцас дүрэм зааварт тохирч байгаа эсэхийг шалгах

3.3.2.3.2               3.4.2.1.1-2-т заасан дагуу тоглох бөмбөг сонгуулах

3.3.2.3.3               Давуулалт хийх, тосох, тал сонгох шодолт хийлгэх

3.3.2.3.4               Хөгжлийн бэрхшээлтэй тоглогчдын давуулалт дүрмийн шаардлаганд нийцэж буй эсэхийг хянах

3.3.2.3.5               Давуулалт хийх, тосох, тал сонгох дараалалд хяналт тавих, алдагдсан бол залруулах

3.3.2.3.6               Бөмбөгөнд оноо тооцох, эсэхийг (let) шийдвэрлэх

3.3.2.3.7               Дүрмэнд заасанчлан оноог  тоолох

3.3.2.3.8               Тоглолтыг шаардлагатай цаг хугацаанд нь түргэвчилэх системд шилжүүлэх

3.3.2.3.9               Дүрмийн дагуу явж буй тоглолтыг үргэлжлүүлэх

3.3.2.3.10             Дүрэм зөрчиж зөвлөмж өгсөн, ёс бус зан авир гаргасан тоглогч, багш дасгалжуулагчид  зохих хариуцлагыг хүлээлгэх

3.3.2.3.11             Тоглолтын ижил хувцастай тамирчдыг өөр хооронд нь шодуулж хувцас өмсгөлийг нь солиулах

3.3.2.4   Туслах шүүгч

3.3.2.4.1               Бөмбөг өөрийн талд ширээний ирмэг шүргэсэн эсэхийг  тогтоох

3.3.2.4.2               Дүрэм зөрчиж зөвлөмж өгсөн, ёс бус зан авир гаргасан тохиолдол нэг бүрийг цаг хугацаанд нь шүүгчид мэдүүлэх

3.3.2.5   Шүүгч болон туслах шүүгч

3.3.2.5.1               Давуулалт дүрмийн дагуу болсон  эсэхийг шийдвэрлэх

3.3.2.5.2               Дүрмийн дагуу давуулсан бөмбөг  торонд хүрсэн эсэхийг тогтоох

3.3.2.5.3               Бөмбөг ширээнд тусч эргэж ойхоос өмнө тоглогч бөмбөгөнд урьтаж хүрсэн эсэхийг тогтоох

3.3.2.5.4               Тоглолтын онооны дүнд гадны хүчин зүйл  нөлөөлсөн эсэхийг тогтоох

3.3.2.5.5               Бие халаалт болон завсарлагын хугацааг хянах

3.3.2.6         Түргэвчилэх системийн тоглолтын бөмбөгний тоог туслах шүүгч, эс бөгөөс

албан ёсоор томилогдсон этгээд тоолж хянана

3.3.2.7   3.3.2.5-т заасанчлан ширээний  шүүгчийн гаргасан шийдвэрийг  туслах шүүгч

зөвшөөрч дагах үүрэгтэй

3.3.2.8         Тоглолтын талбайд  нэгэнт гарсан тоглогч нь ширээ болон тоглолтын талбайг

орхин орхитол  ширээний шүүгчдийн  удирдлагын дор  байна.

3.3.3      Зарга хийх / Appeals /

3.3.3.1   Нэгбүрчилсэн тэмцээнд тоглож буй 2 тоглогч өөр хоорондоо, багийн тэмцээнд оролцож буй 2 багийн ахлагч өөр хоорондоо хийсэн аливаа хэлцэл тохиролцоо нь тухайн тоглолтыг хянан шүүж буй  шүүгчдийн шийдвэрт захирагдна. Тэмцээний дүрэм журмын тайлбарт хамаарах аливаа асуудал нь тэмцээний ерөнхий шүүгчийн шийдвэрт, тэмцээний зохион байгуулалттай ххолбогдох аливаа асуудал нь тэмцээний зохион байгуулах хорооны шийдвэрт захирагдна.

3.3.3.2   Тоглолт шүүж буй  шүүгчийн  эсрэг ерөнхий шүүгчид, дүрэм журмын тайлбарын асуудлаар ерөнхий шүүгчийн эсрэг тэмцээнийг зохион байгуулах хороонд зарга үүсгэхийг зөвшөөрөхгүй.

3.3.3.3   Тоглолтын дүрэм журмыг тайлбарлаж шүүгчдийн гаргасан шийдвэрийг ерөнхий шүүгч эсэргүүцэж зарга үүсгэж болно. Эцсийн шийдвэрийг тэмцээний ерөнхий шүүгч гаргана.

3.3.3.4   Тэмцээний дүрэм журам, явагдаж буй явц байдлын талаар ерөнхий шүүгчийн эсрэг тэмцээнийг зохион байгуулах хороонд зарга үүсгэж болно. Эцсийн шийдвэрийг тэмцээн зохион байгуулах хороо гаргана.

3.3.3.5   Нэг бүрчилсэн тоглолт хийсэн тамирчин тухайн тоглолтынхоо асуудлаар, багийн тоглолт хийсэн багийн ахлагчид багийнхаа тоглолтын асуудлаар зарга үүсгэж болно.

3.3.3.6   Тэмцээний дүрэм журмын тайлбартай холбогдох асуудлаар ерөнхий шүүгчийн эсрэг үүсгэсэн зарга, тэмцээний зохион байгуулалтын асуудлаар тэмцээн зохион байгуулах хорооны эсрэг үүсгэсэн заргыг  тэмцээнд оролцогчид Үндэснийхээ холбоогоор дамжуулан ОУШТХ-ны дүрэм журмын хороонд мэдүүлж болно.

3.3.3.7   Уг заргыг Дүрэм журмын хороо ул үндэстэй судласан үндсэн дээр одоогоор баримталж буй хүчин төгөлдөр дүрэм журманд засвар өөрчлөлт оруулах санал боловсруулан ОУШТХ-ны чуулган  болон Удирдах зөвлөлийн хуралд оруулж болно.  Гэхдээ тухайн тэмцээнийг зохион явуулсан ерөнхий шүүгч болон тэмцээн зохион байгуулах хорооноос нэгэнт гаргасан шийдвэрийг өөрчлөхгүй.

3.4          Тоглолтыг удирдан явуулах / Match conduct /

3.4.1      Оноо тоолох, гаргах

3.4.1.1   Тоглолтонд орсон бөмбөг алдагдмагц шүүгч  оноо хэлнэ.

3.4.1.1.1               Шүүгч ийнхүү оноо хэлэхдээ давуулалт хийх  тоглогчийн оноог эхлэж хэлнэ.

3.4.1.1.2               Нэг партия дуусч дараагийн партия эхлэхэд шүүгч давуулалт хийх тоглогчийн зүг зааж нэрийг нь дуудаж болно.

3.4.1.1.3               Партийн тоглолт дуусмагц шүүгч хожсон тоглогчийн нэр болон партийн хожлын оноог хэлнэ.

3.4.1.2   Шүүгч оноог үгээр  болон  гарын хөдөлгөөн дохиогоор илэрхийлж болно.

3.4.1.2.1               Шүүгч оноо авсан  талын гарын тохойн хэсгийг хагас нугалан дээш өргөх ба чингэхдээ  гарын алгыг атгасан байна.

3.4.1.2.2               Тоглолтонд орсон бөмбөгийг  зогсоох тохиолдолд  шүүгч гараа толгойноос дээш өргөж зогсох дохио өгнө.

3.4.1.3   Шүүгч  хоёр тоглогчийн оноо болон түргэвчилсэн системээр харилцсан бөмбөгний тоог Англи хэлээр, эс бөгөөс тухайн хоёр тоглогчтой зөвшилцөн тохиролцсон хэлээр тоолно.

3.4.1.4   Тоглолтын оноог электрон самбарт буюу  гар тоолуураар тоглогч болон үзэгчдэд  ил тод  харагдах байрлалд гаргана.

3.4.1.5   Дүрмийн болон зан ёс зүйн алдаа гаргасан тоглогчид шүүгч шар хуудсаар сануулга өгсөн бол уг шар хуудсыг тоглуур дахь онооных нь  ойролцоо  байрлуулна.

3.4.2      Хэрэглэл, материал / equipment /

3.4.2.1   Тоглогчид тоглолтын талбайд орж ирсэн хойноо бөмбөг сонголт хийхийг зөвшөөрөхгүй.

3.4.2.1.1               Тоглогчид тоглолтын талбайд орж ирэхийн өмнө тохиромжтой цаг хугацаандаа нэг буюу хэд хэдэн  бөмбөгнөөс сонголтоо хийж шүүгчид өгсөн байх ба ийнхүү сонгосон бөмбөгөөр шүүгч  тоглолтыг явуулна.

3.4.2.1.2               Тоглогч тоглох бөмбөгөө сонголгүй тоглолтын талбайд ирсэн тохиолдолд шүүгч тэмцээнд хэрэглэж буй хайрцагтай бөмбөгнөөс сонголтгүй авч  тоглолтыг эхлүүлнэ.

3.4.2.1.3               Тоглолтын явцад бөмбөг гэмтсэн тохиолдолд урьдчилж сонгосон бөмбөг байгаа бол түүгнээс, байхгүй бол тэмцээнд хэрэглэж буй хайрцагтай бөмбөгнөөс сонголтгүй авч тоглолтыг цааш үргэжлүүлнэ.

3.4.2.2   Тоглогч тоглолтын явцад цохиур солихыг үл зөвшөөрнө. Гэхдээ тоглолтын явцад тоглогчийн цохиур цаашид  тоглох боломжгүй хэмжээнд гэмтсэн бол тухайн тоглогч өөрөө талбайд авч ирсэн  хоёрдахь цохиураар, тийм цохиур байхгүй  бол талбайд байгаа  бусдын цохиурыг зээлдэж тоглохыг зөвшөөрнө.

3.4.2.3   Тоглогч тоглолтын завсарлагаар барьж  буй цохиураа тоглолтын ширээн дээр орхино.

3.4.3      Бие халаалт / practice /

3.4.3.1   Тоглогчид тоглолтын ширээнд гараад бие халаалт хийх хугацаа нь 2 минут байна. Бие халаалтын хугацааг зөвхөн ерөнхий шүүгийн зөвшөөрлөөр сунгаж болно. Завсарлагааны хугацаанд ширээн дээр  бие халаалт хийхийг зөвшөөрөхгүй.

3.4.3.2   Гэнэтийн давагдашгүй хүчин зүйл үйлчилсний уршгаар тоглолт зогссон тохиолдолд аль, ямар ширээн дээр бие халаалт хийхийг ерөнхий шүүгчийн зөвшөөрлөөр шийдвэрлэнэ.

3.4.3.3   Тухайн нөхцөлд тоглох хэрэглэл матриалтайгаа танилцах, дасч дадах  тодорхой хугацаа, боломжийг тоглогчид олговол зохино. Энэ нь гэмтсэн бөмбөг, цохиураа шалгах цөөхөн хором байна.

3.4.4      Завсарлагаа / intervals /

3.4.4.1   Тоглолт дор дурьдсанаас бусад тохиолдолд завсарлагагүй үргэлжилнэ:

3.4.4.1.1               Партия дууссаны дараахи завсарлага 1 минут.

3.4.4.1.2               6 оноо тутамд хоёр талын тоглогчид хөлсөө арчих ба сүүлчийн шийдвэрлэх партийн хожлын оноо 5  болоход хоёр тал байраа солих.

3.4.4.2         Тоглогч нэгэн удаагийн бүтэн тоглолтын явцад зөвхөн нэг удаа 1 минутын

завсарлагаа авах эрхтэй.

3.4.4.2.1               1 минутын завсарлагыг тухайн тоглогч өөрөө, эс бөгөөс тоглогчийн багийн ахлагч, дасгалжуулагч нарын хэн нэг нь авна.

3.4.4.2.2               Нэг бүрчилсэн болон хос тоглож буй тохиолдолд 1 минутын завсарлага авах  эсэх асуудлаар тоглогч, дасгалжуулагчдын санал зөрсөн бол эцсийн шийдвэрийг тоглогч, харин багийн  тоглолтын шийдвэрийг  багийн ахлагч гаргана.

3.4.4.2.3               Тоглолтын явцад 1 минутын завсарлага авах хүсэлтээ гараар, T үсгийн дохиогоор илэрхийлнэ.

3.4.4.2.4               Шүүгч 1 минутын завсарлага хүссэн тоглогчийн зүг цагаан хуудас өргөж тоглолтыг зогсоох ба завсарлага хүссэн тоглогчийн ширээний хэсэгт Т үсэг бүхий таних тэмдэг байрлуулна.

3.4.4.2.5               1 минутын завсарлагын цаг  дуусмагц шүүгч  ширээнд байрлуулсан таних тэмдэгийг авч тоглолтыг үргэлжлүүлнэ.

3.4.4.2.6               Өрсөлдөгч хоёр тал хоёул 1 минутын завсарлага хүссэн бол дүрэмд заасан хугацааг олгосны дараа тоглолтыг цааш үргэлжлүүлнэ. 1 минутын завсарлагыг давтан олгохгүй.

3.4.4.3   Багийн тоглолтонд тоглож буй тамирчин угсарч тоглох тохиолдолд хоёр тоглолтын хооронд хэрэв хүсвэл 5 хүртэл минут амрах эрхтэй. Бусад тохиолдолд дараагийн тоглолтыг шууд эхлүүлнэ.

3.4.4.4   Тоглогч тоглолтын явцад санамсаргүй тохиолдлоор гэмтэл авсан бол ерөнхий шүүгч 10 хүртэл минутаар тоглолтыг зогсоож болно. Гэхдээ тоглолтыг аль болох түргэн хугацаанд  цааш үргэлжлүүлэхийг  эрмэлзвэл зохино.

3.4.4.5   ?????

3.4.4.6   Тоглогч тоглолтын талбайд цус алдсан бол эмнэлгийн тусламж авч дуустал, мөн  тоглолтын талбайг цэвэрлэж дуустал  тоглолтыг  зогсооно.

3.4.4.7   Тоглогч ерөнхий шүүгчийн зөвшөөрөлгүйгээр тоглолтын талбайг орхиж  үл болно. Партия хоорондын завсарлага болон минутын завсарлага авсан тоглогчид нь тоглолтын талбайгаас 3 метрээс холгүй, шүүгчийн хараа хяналтын дор байна.

3.5          Сахилга бат, ёс зүй / discipline /

3.5.1      Зөвөлгөө / advice /

3.5.1.1   Багийн тоглолтонд орж буй тоглогч хэн нэгнээс зөвлөмж авч болно.

3.5.1.2   Нэг бүрчилсэн болон хос тоглолтонд орж буй тоглогч зөвхөн шүүгчид урьдчилан мэдүүлсэн тодорхой нэгэн зөвлөгчтэй байна. Харин хос тоглолтонд 2  хоёр өөр холбоо, клубээс нэгдэн орж буй 2 тоглогч 3.5.1 болон 3.5.2-т  заасанчлан өөр өөрийн зөвлөгчтэй байхыг зөвшөөрнө. Дээрх заалтыг зөрчиж зөвлөмж өгсөн этгээдийг шүүгч улаан хуудсаар торгож тоглолтын талбайгаас холдуулна.

3.5.1.3   Тоглогчид зөвлөмж өгөхийг зөвхөн партийн тоглолтын дараа, мөн албан ёсны минутын завсарлагын хугацаанд зөвшөөрнө. Тоглолтын талбайд гарч бие халаалтаа хийсэн тамирчид тоглолт эхлэхийн өмнө зөвлөмж авч саатахыг үл зөвшөөрнө. Албан ёсны эрх бүхий этгээд,  зөвхөн зөвшөөрөгдсөн тохиолдолд зөвлөмж өгөх эрхтэй. Энэхүү журмыг зөрчсөн этгээдийг  шүүгч  шар хуудсаар сануулах ба дутагдал давтагдсан тохиолдолд түүнийг тоглолтын талбайгаас зайлуулна.

3.5.1.4   Багийн тоглолтонд орж буй тоглогчид дүрмийн бус зөвлөгөө өгсөн бол шүүгч холбогдох сануулгыг өгнө. Уг алдааг өөр хэн нэгэн давтан гаргасан тохиолдолд  шүүгч зөвлөмж авсан багийг улаан хуудсаар торгож тоглолтын талбайгаас гаргана.

3.5.1.5   Багийн тоглолтонд орж дүрмийн бус зөвөлгөө авч  талбайгаас хөөгдсөн этгээд нь өөрөө тоглолт хийхээс бусад тохиолдолд тоглолтын талбайд орохыг хориглоно.

3.5.1.6   Тоглолтын талбайг орхихыг шаардсан шүүгчийн шаардлагыг  биелүүлэхгүй,  талбай орхисон тоглогч тоглолт дуусахаас өмнө тоглолтын талбайд эргэж орсон тохиолдолд  шүүгч тоглолтыг түр зогсоож ерөнхий шүүгчид мэдэгднэ.

3.5.1.7   Дээр дурьдсан заалт нь тоглолтын явцад зөвхөн дүрмийн бус зөвлөмж өгсөн тохиолдолд хамаарах бөгөөд  уг асуудлаар шүүгчийн гаргасан шийдвэрийн талаар  тоглогч болон багийн ахлагчид шүүгчийн  эсрэг зарга мэдүүлж болно

3.5.2      Ёс бус  зан авир гаргах / misbehaviour /

3.5.2.1   Тоглогч, дасгалжуулагч болон багийн бусад гишүүд тоглолтын талбайд хараал хэлэх, санаатайгаар бөмбөг хагалах, тоглолтын талбайгаас гадагш бөмбөг цохих, ширээ, хашлага өшиглөх, шүүгчийг үл тоомсорлох,  өрсөлдөгч, шүүгч үзэгч олныг үл хүндэтгэх  зэрэг  ёс зүйн алдаа гаргахыг хориглоно.

3.5.2.2   Тоглогч, дасгалжуулагчид ноцтой, буруу зан авир гаргасан тохиолдолд шүүгч тоглолтыг түр зогсоож ерөнхий шүүгчид мэдүүлнэ. Гарсан зөрчлийг ийнхүү мэдүүлэх шаардлагагүй гэж үзвэл шүүгч зөрчил гаргасан этгээдийг шар хуудсаар анхааруулж алдааг давтсан тохиолдолд  торгууль шийтгэл оноохыг мэдэгднэ.

3.5.2.3   3.5.2.2 болон 3.5.2.5-д зааснаас бусад тохиолдолд тоглогч нэг тоглолтын хугацаанд ёс зүйн алдааг давтан  гаргасан бол шүүгч уг тоглогчийг шар болон улаан хуудас өргөн давхар торгож өрсөлдөгч талд 1 оноо өгөх ба  алдаа давтагдвал дахин 2 оноогоор торгоно.

3.5.2.4   Тоглогч нэгэн удаагийн тоглолтын явцад ёс зүйн алдааг давтан гаргаж 3 оноогоор торгуулах болсон бол  шүүгч тоглолтыг түр зогсоож ерөнхий шүүгчид мэдэгднэ.

3.5.2.5   Тоглогч тоглолтын явцад хүндэтгэх шалтгаангүйгээр  цохиураа сольсон бол шүүгч тоглолтыг түр зогсоож ерөнхий шүүгчид мэдэгднэ.

3.5.2.6   Ёс зүйн дутагдалд оноосон сануулга, торгууль нь зөвхөн тухайн тоглолт хийж буй тооглогч буюу хост хамаарах ба багийн бусад гишүүдэд  үл хамаарна.

3.5.2.7   3.5.2.2-т зааснаас бусад тохиолдолд дүрмийн бус зөвлөмж өгч алдаагаа давтсан дасгалжуулагчийг шүүгч улаан хуудас өргөн торгож тоглолтын талбайгаас зайлуулах ба  тоглолт дуустал талбайд буцаж  орохыг  хориглоно.

3.5.2.8   Ёс зүйн алдаа гаргасан ширээний шүүгчийг гомдол гарсан эсэхийг харгалзахгүйгээр  ерөнхий шүүгчр ширээнээс зайлуулах эрх эдэлнэ.

3.5.2.9   Нэг тэмцээний хугацаанд  тоглох эрхээ 2 удаа хасуулсан тоглогч  цаашид тэмцээнд орох эрхгүй болно.

3.5.2.10                Нэг тэмцээний хугацаанд тоглох эрхээ хоёронтоо хасуулсан тоглогчийг тэмцээнээс хассан тухай ерөнхий шүүгч нийт тоглогчдод мэдэгднэ.

3.5.2.11                Ёс зүйн ноцтой алдаа гаргасан тоглогчийг харъяа Үндэсний Холбоонд нь мэдэгднэ.

3.5.3      Спортын ёс зүй / good presentation /

3.5.3.1   Тамирчид, дасгалжуулагчид болон албаны бсуад хүмүүс үлгэр жишээ байж спортын ёс зүйг чандлан сахина. Тоглогчид нь тэмцээнд ялахын төлөө бүх хүчээ дайчлан үнэнч шударгаар өрсөлднө. Тоглогч тэмцээний явцад ноцтой гэмтэл авах, өвчин илэрхээс бусад тохиолдолд тэмцээнийг орхин явж үл болно.

3.5.3.2   Дээр заасан дүрэм журмыг санаатай зөрчсөн тохиолдолд тэмцээнээс ногдвол зохих мөнгөн шагналыг бүтнээр нь буюу тавин хувиар хасах, мөн ОУШТХ-ны хуваарьт тэмцээнд оролцох эрхийг нь хасах зэрэг шийтгэл оноож болно.

3.5.3.3   Энэхүү журмыг зөрчсөн дасгалжуулагч, албаны бусад хүмүүст харъяа Үндэсний холбоо нь  сахилга батын арга хэмжээ авбал зохино.

3.5.3.4   ОУШТХ-ны Гүйцэтгэх Хороо нь Сахилга батын хороог 4 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Тус хороо нь дээрх зарчмыг хатуу чанд мөрдүүлж алдаа дутагдал гаргасан тухай бүр зохих зэмлэл шийтгэлийг оноож байх үүрэг хүлээсэн болно.

Сахилга батын хорооны шийдвэрийг  шийтгэл хүлээсэн тоглогч, дасгалжуулагч, албаны бусад хүмүүс хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол 15 хоногийн дотор ОУШТХ-ны Гүйцэтгэх Хороонд гомдол мэдүүлэх эрхтэй.