ТАМИРЧДЫН ЧАНСАА ТОГТООХ ЖУРАМ

 1. Ерөнхий зүйл

  • Энэхүү журмыг Монголын ширээний теннисний холбооны дүрмийн хүрээнд боловсруулсан бөгөөд 2012 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн мөрдөнө.
  • Тамирчдын чансаа тогтоох зөвлөлийг МШТХ-ы ерөнхий нарийн бичгийн дарга удирдах бөгөөд бүрэлдэхүүнд нь шүүгчдийн зөвлөлийн тэргүүн, тамирчдын чансаа тооцоолох ажилтан орно.
  • Орон нутгийн Ширээний теннисний холбоод МШТХ-ны дэргэдэх тамирчдын чансаа тогтоох зөвлөлтэй зөвшөлцсөний дагуу өөрсдийн тамирчдын чансаа тогтоох журмыг боловсруулан мөрдөж болох бөгөөд гагцхүү энэхүү журмын үндсэн чиглэл болон чансаа тодорхойлох аргачлалаас гажихгүй байх ёстой.
  • Энэхүү журмын дагуу боловсруулах тамирчдын чансааны жагсаалтын зорилго нь:
    • Тамирчдын ур чадварыг сайжруулах хөшүүрэг болох
    • Тэмцээний группуудыг ахлуулахад хялбар болох
    • Тамирчдад цол, тэмдэг олгох
    • Шагнал урамшуулалд тодорхойлох
    • Гадаад болон дотоодын сонголттой тэмцээнд оролцуулах тамирчдыг сонгох

2. Тамирчдын чансааны жагсаалт

  • Тамирчдын чансааны жагсаалтыг МШТХолбооны хурлаар батлагдсан зөвлөл зохиогдсон тэмцээн болгоны дараа шинэчлэн гаргаж байна.
  • Тамирчдын нэрсийг цагаан толгойн үсгийн дарааллаар байрлуулан Монгол улсын хэмжээнд чансааны жагсаалтыг гаргахаас гадна дараах насны ангилалд хуваана.
  • Хүүхэд 12 хүртэл
    • Хүүхэд 13-15 нас
    • Идэрчүүд 16-18 нас
    • Залуучууд 18 наснаас дээш
    • Ахмад 40-50 нас
    • Ахмад 51-60 нас
    • Ахмад 61-аас дээш нас
  • Тамирчдын чансааны жагсаалтыг сар бүр МШТХ-ны интернет сайт дээр гаргаж байна.

3. Тамирчдын чансааг тодорхойлох аргачлал

  • Чансааны жагсаалтанд оролцох хүсэлтэй тамирчин бүрт анхны тулгуур 100 оноог олгоно.
  • Чансааны оноог МШТХ-ноос баталсан календарчилсан төлөвлөгөөнд орсон тэмцээнүүдийн дүнгээр, зөвхөн нэг бүрчилсэн тоглолтын эзэлсэн байраар оноо өгч  дараах тэмцээнээр тооцно.
  • Залуучууд 18 наснаас дээш
д/дТэмцээний нэрТамирчны эзэлсэн байр
12345-89-1617-3232-
1Үндэсний лиг120100807060403020
2УАШТэмцээн10080605040302010
3МШТХ-ны цом806050403020105
4Нэрэмжит тэмцээн605040353020105
  • Бүтэн жилд чансаа тодорхойлох тэмцээнд багадаа 1 удаа оролцсон тамирчин бүрийн цуглуулсан оноог тооцон чансааны жагсаалтанд оруулна.
  • Олон улсын тэмцээнд амжилттай оролцож шагналт байранд орсон болон холбооны шугамаар гадаадад удаан хугацаагаар бэлтгэл сургалтанд хамрагдсан тамирчдад МШТХ-ны дэргэдэх тамирчдын чансаа тогтоох зөвлөл ямар оноо өгөхийг тухай бүр шийдвэрлэнэ.
  • Хэрэв тамирчин зохиогдож байгаа тэмцээнээс өмнө чансааны жагсаалтанд ороогүй, цаашид чансааны жагсаалтанд хамрагдах хүсэлтэй бол тамирчинд анхны тулгуур 100 оноо олгон үргэлжлүүлэн чансааны оноог тооцно.
  • Хэрэв тамирчин хоёроос дээш жил, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чансааны оноо тооцох албан ёсны тэмцээнд оролцоогүй бол чансааны жагсаалтаас шууд хасагдана.

Батлав

МШТХ-ны  Чансаа тогтоох комисс