МШТХ-ны Албан есны Түнш – БЛАСТ ХХК

Бласт ХХК нь 2001 онд үүсгэн байгуулагдсан үндэсний үйлдвэрлэгч компани бөгөөд тэсэлгээний салбарт Монгол улсдаа анхдагчдын нэг юм. Бид 2003 онд тэсэлгээний  ажил, үйлчилгээ үзүүлж эхэлснээс хойш ил, далд уурхай, зам, барилга, газрын тосны хайгуул болон бусад тэсэлгээний ажлуудыг өнөөг хүртэл амжилттай гүйцэтгэсээр ирсэн бөгөөд туршлагатай мэргэшсэн баг хамт олон хэрэглэгчийн захиалгын дагуу  чанарын өндөр түвшинд доорхи чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Үйл ажиллагааны чиглэл

    • Тэсэлгээний ажил үйлчилгээ
    • Тэсрэх бодисын үйлдвэрлэл, худалдаа
    • Тэсрэх материалын импорт, худалдаа
    • Тэсрэх материалын тээвэрлэлт
    • Тэсрэх материал, түүхий эдийн сорилт, судалгаа
    • Тэсрэх материалын хадгалалт
    • Үйлдвэр, агуулахын зураг төсөл боловсруулах, барьж байгуулах

Тэсрэх бодисын үйлдвэрлэл

Бласт ХХК нь бүрэн автомат удирдлагын системтэй, аюулгүй ажиллагааг хангасан тэсрэх бодисын 5 үйлдвэртэй бөгөөд жилд дунджаар

  • 7000 тн савалгаат эмульсийн тэсрэх бодис
  • 40,000 тн задгай эмульсийн тэсрэх бодис
  • 15,000 тн энгийн тэсрэх бодис
  • 1000 тн чичирхийллийн тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадалтай

Бласт ХХК-ийн аюулгүй ажиллагааны бодлого

Хүний эрүүл мэнд хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй үйлдвэрлэл, үйлчилгээг холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэм хэмжээнд нийцүүлэн явуулж, осол гэмтэлгүй хамт олон, аюулгүй үйлдвэрлэлийн орчин бий болгох нь бидний аюулгүй ажиллагааны талаар баримтлах үндсэн бодлого юм.

Холбоо барих:

Хаяг: Улаанбаатар хот-14253, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,

Чингисийн өргөн чөлөө-13, Ландмарк оффис 3-р давхарт

Утас: +976-11-325995, +976-11-330116

Факс: +976-11-325995

И-мэйл: info@blastcompany.mn

Вэб: www.blastcompany.mn

Facebook: https://www.facebook.com/www.blastcompany.mn/